2010-07-19 21:24:18
"Туулайн арьс яагаад нимгэн байдаг вэ?" цааш унших »
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Мөөм овоо
Уул, толгодын орой өндөрлөг газарт овоо босгох зан үйл монголд маш эртний уламжлалтай ажээ. Нэрт түүхч Заваа Дамдин гавж Монгол нутгийн овоо тахилга, галын тахилга зэргийг бөө мөргөлийн ёсноос өмнөх эртний өөр сүшиг бишрэлтэй холбоотой зүйл гэж үзэж байсан байна.
Өндөрлөг газар бүхэнд босгосон овоо болгон тахилгатай байдаггүй. Ер нь овоо босгох зан үйл нь эрт дээр цагаас янз бүрийн зориулалттай байдаг байсан байна. Тухайлбал, эрт үед цэрэг эрс алс газар аян зам хөөж явахад манлайн хэсгийнхэн нь уулын хяр, бартаатай газрын өндөрлөгт чулуугаар овоо босгодог байжээ. Ийнхүү замын овоо их цэрэг буюу арынхаа гол хүчинд замын баримжаа анхаарамж дохио болгон овоо босгоход цэрэг бүхэн нэжгээд чулуу зөөж тавих тул хичнээн олон цэрэг явж өнгөрснийг чулууны тоогоор бас барагцаалж болдог байна.
Монголчуудын хоол ундны уламжлалт дэглэм ёсоор бол цагаан идээг жилийн дөрвөн улирлын турш ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг байжээ.
Гэхдээ улирал бүрд цагаан идээний гарц, нөөц харилцан адилгүй. Тэр ч бүү хэл айл саахалтын гэрийн эзэгтэй нарын цагаан идээний амт шимт ч ав адилхан байдаггүй. Монгол угсаатан нар өөр өөрийн нутаг орны онцлог, өвөрмөц арга барил, үйлдвэрлэлийн шинж чанараараа бусдаасаа ялгарч Архангайн ааруул, өрөм, Өвөрхангай, Булган, Дундговийн айраг, Дарьгангын шимийн архи, Буриадын мойлтын цөцгий хэмээн нэрд гарсан идээ ундаа бишгүй байдагсан.
Монголчууд могойг "урт хорхой", "хайрхан" гэдэг. Могойг лусын хаан болгон дүрсэлсэн үлгэр домог цөөнгүй байдаг. Могой алахыг хатуу цээрлэдэг. Могойг их урт настай, түүнийг алсан хүнийг богино настай болно гэж үздэг.
Хотоор бидний хөл дор бужигнаж байдаг тагтаа биш, ямар нэгэн жижиг биет шувуу ч биш, харин ердийн тахиа гэхэд та сонсонгуутаа гайхах бмз ээ. ![]() |
